Пүрэв гаригт бүх нийтээр амарна

Пүрэв гаригт бүх нийтээр амарна

Энэ долоо хоногийн пүрэв гаригт буюу энэ сарын 26 ны өдөр бүх нийтээр амарна. Учир нь Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 96 жилийн ой энэ сарын 26-нд буюу Пүрэв гаригт тохиох юм. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн хуулийн дагуу энэ өдөр амарч байгаа юм. Улс тунхагласны ойн хүчит бөхийн барилдаан жил бүр болдог уламжлалтай ч хөл хориотой байгаа учраас зохион байгуулагдахгүй юм.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө