Гадаадад гацсан иргэдийг авчрах асуудлыг ирэх 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Гадаадад гацсан иргэдийг авчрах асуудлыг ирэх 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Гадаадад гацсан иргэдийг авчрах асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна. 

Бид энэ талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайванаас тодруулахад "Одоогоор шийд гараагүй байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар орж магадгүй. Надад тодорхой мэдээлэл ирээгүй" гэлээ. 

Харин Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар өнгөрсөн долоо хоногт олон нийтэд мэдээлэл өгөхдөө "Арванхоёрдугаар сараас гадаадад гацсан иргэдээ татан авчрах ажлыг үргэлжлүүлнэ. Таван ангилалд багтах иргэдээ ихэнхийг татан авчирсан. Хөл, хорио цуцлагдтал тусгай үүргийн нислэг үйлдэх боломжгүй. БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэн олон байна" гэсэн юм. 

Ямартай ч амьдарч байсан байраа хүлээлгэн өгч, тийзээ захиалан хоноглох газаргүй, мөнгөгүй болж хүнд байдалд орсон олон иргэн гадаадад байгаа юм.