БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс ирэх онд экспортоо нэмэгдүүлж чадахгүй бол цаашид тун бүрхэг болно

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс ирэх онд экспортоо нэмэгдүүлж чадахгүй бол цаашид тун бүрхэг болно

Дэлхий нийтээр коронавирусийн халдварыг дагасан хямралд өртөж, хүчирхэг гүрнүүд төдийгүй хөгжил буурай орнууд ч хөл дээрээ “дэнчигнэж” эхлээд байна.

Манай улсын хувьд ч энэ хямрал бодитоор нүүрлэж, өнгөрсөн  сард Засгийн газар төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 4.8 их наядын алдагдал тусгасан бол, Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө төсөвт хориг тавилаа. Энэ байдал үргэлжилсээр байвал манай улсын эдийн засаг “элгээрээ мөлхөж” эхэлнэ гэдгийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд анхааруулсаар байгаа билээ.

Тэгвэл сар бүр дэлхийн улс орнуудын санхүүгийн тайлан, эдийн засгийн таван жилийн төлөв байдал, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэл зэргийг судалж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын судалгааны байгууллага болох “Economist Intelligence Unit” (EIU) хэд хэдэн орны дампуурлын эрсдэл харьцангуй өндөр байгааг анхааруулжээ. Уг судалгааны тайланд манай улсын талаар бичсэн хэсгийг орчуулан хүргэж байна. “Ази, Номхон далайн бүс нутаг нь цар тахлаас үүдэлтэй санхүүгийн хямралыг зохицуулах тал дээр бусад улсаас давуу талтай байгаа нь харагдаж байна.

Гэсэн хэдий ч Шри Ланка, Пакистан, Монгол зэрэг жижиг хэрнээ их хэмжээний өртэй орнууд эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарч болоод байна.

Гурван улсын хэтийн төлөв нь Хятадын эдийн засгийн чиг хандлага, Хятадын Засгийн газрын өрийн бүтцийг өөрчлөх хүсэл эрмэлзлээс ихээхэн хамаарна. Тухайлбал, Шри Ланка, Пакистан орнууд Хятадад маш их өртэй бөгөөд зөвхөн ОУВС-гийн дэмжлэгтэйгээр энэ хүнд байдлаасаа гарч, болзошгүй эрсдэлүүд үүсэхээс зайлсхийх боломжтой. Монгол улсын хэтийн төлөв ч Хятадтай ихээхэн холбоо хамааралтай. 2020 оны хоёрдугаар хагаст тус улс Хятад руу хийх экспортоо нэмэгдүүлсний үр дүнд эдийн засаг нь сэргэнэ гэж бид үзэж байна. Гэхдээ бидний таамагласан зүйл бодит байдал дээр тусгалаа олохгүй бол Монгол улсын хэтийн төлөв маш хүнд байдалд орох болно” гэжээ.

Тайланд дурдсанаар "G20" орнуудын эдийн засгийн сэргэх төлөв

Эх сурвалж: Economist Intelligence Unit

 

 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө