С.Одонтуяа: Ковидын вакцины хөрөнгийг төсөвт тусгаач

С.Одонтуяа: Ковидын вакцины хөрөнгийг төсөвт тусгаач

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг болон Байнгын хороодын хуралдаанаар хоригийг хүлээн авахыг дэмжээгүй юм. Харин УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах ёстой гэж үзсэн байна. 

Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой гишүүд асуулт асууж, хариулт байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Аж, ахуйн нэгжүүдээ дэмжих, өрхийн орлогоо хамгаалах, хөрөнгө оруулалтаа нэмэх зэргээр тэнцвэрийг олох ёстой. Хэдэн жилийн дараа ашгаа өгөх нь мэдэгдэхгүй музейд хөрөнгө оруулалт хийж болохгүй. Бид 300 аж ахуйн нэгжийг дэмжих үү, 30 аж ахуйн нэгж дэмжих үү. Тиймээс 20-30 жил улсынхаа төлөө зүтгэсэн аж ахуйн нэгжийг ганцхан удаа дэмжье. Ингэхдээ ваучир хэлбэрээр бүтээгдэхүүнийг нь иргэд худалдах зарчмаар царцсан эдийн засгаа эргэлтэнд оруулах юм. Утсанд иргэдээс тусламж хүссэн захидал маш их ирж байна. Зургаан хүүхэдтэй, өрх толгойсон хүмүүс хоолны мөнгөгүй болчихлоо гэж байна. Мөн ковидын вакцины хөрөнгийг төсөвт тусгаад өгөөчээ. 20 тэрбум чинь ковидын үеийн вакцийн биш юм бишүү.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө