Ерөнхий сайдын зөвлөхийн өрөөнд байрлуулсан нууц камер алсаас удирддаг төхөөрөмж байжээ

Ерөнхий сайдын зөвлөхийн өрөөнд байрлуулсан нууц камер алсаас удирддаг төхөөрөмж байжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нь нууцаар дуу, дүрс бичлэгийн камер байршуулсныг өнөөдөр олж илрүүлжээ.

Зэргэлдээх өрөөнд нь кабел холбохоор ажиллаж байсан хүмүүс тус камерыг олжээ. Камер нь алганы хэмжээтэй алсаас удирддаг төхөөрөмж байсан байна. 

Зөвлөх А.Үйлстөгөлдөрийн өрөөнд одоо ч үзлэг үргэлжилж байгаа аж. Уг асуудлаар тагнуул, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу Тагнуулын Ерөнхий газраас шалгаж эхэлсэн аж.

Энэ хэрэгт Засгийн газрын IT-гийн ажилтан Б холбоотой болохоо мөн Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн өрөөнд нэвтэрч дуу, дүрс бичлэгийн камер байршуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байна.

Дашрамд дурдахад, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг чагнасан асуудал ил болж Тагнуулын ерөнхий газрын хуучин удирдлага Т.Гэрэл нарын хүмүүс буруутгагдан шалгагдаж буй. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын албан өрөөнд ч тагнуул нэвтэрсэн гэх мэдээлэл байдаг билээ.