МАН-ын бүлгийн хуралдаанаар Шүүхийн багц хуулийг хэлэлцэж байна

МАН-ын бүлгийн хуралдаанаар Шүүхийн багц хуулийг хэлэлцэж байна

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дөнгөж сая эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны тайланг сонсч байгаа аж. 

Шүүхийн тухай багц хуулийн төслийг Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан. МАН-ын бүлэг тус хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх шийдвэр гаргасан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эргүүлэн татсан юм. Энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хуулийн төслүүдийн хэлэлцэх  эсэхийг энэ шийдэх юм байна.