Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны АРВАН өрөөнд шалгалт хийнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны АРВАН өрөөнд шалгалт хийнэ

Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нууц камер байршуулсныг өнгөрөгч баасан гаригт олж илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын ажлын албаны 10 орчим өрөөнд өнөөдөр /2020.12.07/ шалгалт хийхээр болжээ. Ажлын албаных нь өрөөнүүд Төрийн ордны зүүн жигүүрт байрладаг.

Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нь нууцаар дуу, дүрс бичлэгийн камер байршуулсан уг хэрэгт Засгийн газрын IT хариуцсан ажилтан Б тогтоогдон, байцаагдаж байгаа юм. Тэрбээр уг ажлыг хийснээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байгаа юм. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө