Улаанбаатарт 3, Архангай, Сэлэнгэ аймагт 14 хоногоор хөл хорио сунгах талаар ярилцаж байна

Улаанбаатарт 3, Архангай, Сэлэнгэ аймагт 14 хоногоор хөл хорио сунгах талаар ярилцаж байна

Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар зарим аж, ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай Нийслэлийн онцгой комиссоос хийсэн судалгаатай танилцаж байгаа юм. Мөн Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт тавьсан энэ сарын 11-ны өдөр дуусах хөл, хориог үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Улаанбаатарт 3, Сэлэнгэ, Архангай  аймагт 14 хоногоор хөл хорио сунгах тухай ярилцаж байгаа аж.

Мөн 10 гаруй аж, ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх бололтой. Харин бусад аймгийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулаад байгаа билээ. Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газар хуралдаж шийдвэр гаргах юм.