УОК өнөөдөр хуралдаж хөл, хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

УОК өнөөдөр хуралдаж хөл, хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

Улсын онцгой комисс хуралдаж энэ сарын 11-ны өдрийн 06:00 цагт дуусах хатуу хөл хориог үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.  

Мөн Сovid-19-ийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин маргааш буюу Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм байна.

Энэ талаар  Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "Өнөөдөр УОК хуралдаж, Лхагва гарагт Засгийн газрын хурлаар халдварын эсрэг бодит үр дүн дээр шийдвэрүүд гаргана. Засгийн газар, Улсын Онцгой комисс нийгэм эдийн засгийн асуудлуудаа зэрэгцүүлж хэлэлцэж байна"  гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

ЭМЯ-ны зүгээс “Монгол Улсад нийт хүн амын дунд эрсдэлийн түвшин өндөр байна” гэсэн  эрсдэлийн үнэлгээ гарсан талаар мэдээлсэн. Тиймээс хөл хориог хэсэгчилсэн байдлаар буюу голомтот газруудад  он дуустал сунгах шаардлагатай гэсэн саналыг ЭМЯ гаргаад байгаа билээ.