Самарт яваад ирсэн иргэд нэгийнхээ аминд хүрчээ

Самарт яваад ирсэн иргэд нэгийнхээ аминд хүрчээ

Өчигдөр /2020.12.08/ нийтийн байранд архидан согтуурсан иргэд нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. 

Тэд самарт яваад уулнаас бууж ирсэн бөгөөд нийтийн байранд амьдардаг Д-гийнд архиджээ. Энэ үеэр 26 настай залуу 50 настай Б-гийн зүрхэн тус газарт хутгалж амийг нь хөнөөсөн байна. Мэдүүлэг өгөх чадваргүй болтлоо согтсон тэднийг эрүүлжүүлэх байранд хүргэхээс өөр аргагүй байсан гэнэ. Тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж, архи хаанаас авсныг нь тодруулахаар ажиллаж байна.