Сантехникчийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тул төрийн ордны хөл хориог цуцалжээ

2020-12-08 18:17

Сантехникчийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тул төрийн ордны хөл хориог цуцалжээ

Төрийн ордонд ажилладаг сантехникчээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад халдвар илэрсэнтэй холбоотойгоор ордны зүүн жигүүрийг тусгаарлалтад аваад байсан юм. Тэгвэл тус ажилтны “PCR” шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ. 

Тухайн үед хамгаалалтын албаны хүмүүсийг амны хаалтаа зүүж, өрөөнөөсөө гарахгүй байх зөвлөмж өгөөд байсан юм. Шинжилгээний хариу сөрөг гарсантай холбогдуулж ордон дахь хөл хориог цуцалсан байна. 

2020-12-08 16:33

ШУУРХАЙ МЭДЭЭ: Төрийн ордонд хөл хорио тогтоож, иргэдийг гаргахгүй байна

Төрийн ордны зүүн жигүүрийг тусгаарлалтад авсан байна. Учир нь Төрийн ордонд ажилладаг сантехникчээс түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авахад эерэг гарчээ. Тиймээс ордноос хүн оруулж, гаргахгүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Хамгаалалтын албанаас хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүй маскаа зүүгээд сууж бай гэх зөвлөмжийг өгчээ.

Түүнээс PCR шинжилгээ авсан бөгөөд хариу нь гарсны дараагаар ордон дахь хөл, хориог цуцлах аж.