Ирэх даваа гарагаас хөл хориог сулруулж, 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа

Ирэх даваа гарагаас хөл хориог сулруулж, 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа

Засгийн газар яг одоо хуралдаж бүх нийтийн бэлэн байдлыг сулруулах, хөл, хориог сунгах эсэх асуудлыг нээлттэй хэлэлцэж байна. Харин саяхан бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Тодруулбал, Улаанбаатар хотод Даваа гарагаас эхлэн 34 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг нээхээр ярьж байна. Үүнд хувцас захиалга, дугуй засвар, хоол үйлчилгээний газрууд, ахуйн худалдааны төвүүдийг нээхээр төлөвлөж байгаа аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Улсын Онцгой комиссын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 12 дугаар сарын 14-ний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод хорио цээрийн дэглэмийг сулруулж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болгон бууруулж байна.

Коронавирус шинээр илрэх, халдварын тоо харьцангуй цөөрч халдварыг хяналтдаа авсан гэж үзэж байна. Гаргасан шийдвэрүүдийг ухамсартайгаар дагаж мөрдсөнд Монголын ард иргэддээ Монгол Улсын Засгийн газраас талархсанаа илэрхийлье.

Ирэх Даваа гарагаас бүх нийтийн бэлэн байдлыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна. Хуучин дэглэмээр цаашид үргэлжлүүлнэ. Бид түүхэндээ улсын хэмжээнд анх удаа бүх нийтийн бэлэн байдлыг зарлаж, хорио цээрийн дэглэмд оруулсан. Энэ ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл олон байсан. Одоо иргэдийн маань сахилга бат чухал шүү" гэж мэдээллээ.