Ц.Оюунгэрэл: Эрх баригчид үг сонсох цаг үнэхээр болсон

Ц.Оюунгэрэл: Эрх баригчид үг сонсох цаг үнэхээр болсон

Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр. Энэ өдөр тохиож буйтай холбоотойгоор сүүлийн үед гарч буй хүний эрхийн зөрчлийн асуудлаар Ардчилсан намаас эрх баригчдад хандан мэдээлэл хийлээ. 

Мэдээллийг Ардчилсан намын Хэрэг, эрхлэх газрын дарга П.Нүрзэд болон УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа нар оролцож байна. 

Мэдээллийн эхэнд Ардчилсан намын Хэрэг, эрхлэх газрын дарга П.Нүрзэд хэлэхдээ "Сүүлийн өдрүүдэд хүний эрхийг зөрчсөн асуудал их гарч байна. Өнөөдөр л гэхэд хэвлэлийн эрх чөлөөнд халдаж МҮОНРТ-ийн гурван ажилтанг цагдан хорьсон байна. Ингэж болохгүй ээ. Цар тахлаар далимдуулж хүний амь насыг хохироохоос гадна барьж  хорих зэрэг үйлдэл нь хэрээс хэтэрч байна" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Өнгөрсөн нэг жилин хугацаанд Ардчилсан харьцангуй дуугүй, даруухан байсан. Үндэсний эв, нэгдлийг хангах, нэгдсэн удидлагаар дэмжихийн тулд бид дуугүй байсан. Гэтэл сүүлийн үед хүний эрх, эрх чөлөөг зөрчих үйлдэл хэрээс хэтэрлээ. МҮОНРТ-ийн ажилчдыг үг хэлэх эрхээ эдэлсний төлөө, тэвчишгүй байдлыг эсэргүүцний төлөө баривчилсан байна. Тэгэхээр өнөөдөртөө багтан эдгээр хүмүүсийг суллахыг шаардаж байна. 

Цар тахлын үеэрх хөл, хорио нь биднийг эрүүл байлгах зорилготой. Гэтэл өвчтэй хүмүүст энэ үед эрүүл мэндийн үйлчилгээг, яаж хүргэх талаар ямар ч төлөвлөгөөгүй байна. Үүнээс болж 22-ын товчооны гадна хүн нас барлаа. 10 настай охин эмнэлэгт өнгөрлөө. Эрх баригчдад цар, тахлын үед ажиллах ямар ч төлөвлөгөө алга. Хүний амь нас, амьд явах эрхийг зөрчиж эмнэлгийн тусламж авах үйлчилгээг төрийн албаны бүх салаа мөчиртөө анхааруулж, төлөвлөгөөтэй ажилла. 

Үүнээс гадна иргэдийн амьжиргаа тасалдаж байна. Ажилгүй, орлогогүй болж байгаа. Хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй байна" гэлээ. 

Харин хууль, өмгөөлөгч Р.Булгамаа "Ардчилсан намаас хуульчдыг ажиллуулж, төрийн бодлого хууль зөрчиж байгаа эсэх, хүний эрх зөрчигдсөн энэ асуудалд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, алдаа дутагдал байгаа эсэх дээр ажилласан. Цар тахлаар нэг ч хүний амь эрсдээгүй байхад төрийн бодлогын алдаатай шийдвэрээс болж хүний амь эрсэдсэн нь маш харамсалтай. Эрх баригчид гаргаж байгаа шийдвэртээ хүний эрхийг хүндэтгэж, зөрчил гаргахгүй ажиллахыг уриалж байна. Цаашид иргэдийн эрхийг зөрчсөн, гаргасан шийдвэрээ өөрчилдгийн цаана иргэдийн амь амьдрал явж байгааг эрх баригчид анхаарч байна. Цар тахлын үед хоол хүнсний дутагдалд орохгүй байх, амьд явах, үг хэлэх эрх зөрчигдөж байна. Хөдөлмөр эрхлэх эрх ч зөрчигдөж, олон сөрөг үр дагавар дагуулж байна. Цаашид нийт ард иргэддээ хүний эрхийг хүндэтгэж, аливаа шийдвэртэй эвлэрэхгүй, асуудалд шударгаар хандахыг хүсч байна. АН-ын дэргэд хуульчдын баг ажиллаж байгаа бөгөөд хууль зүйн үйлчилгээг гадаадад байгаа иргэд, нийт иргэддээ үзүүлэх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэдгийг тодотгоё. Цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль хэрэгжихгүй байна. Өвдөж болзошгүй, өвдсөн иргэдийн хувийн мэдээлэл ил тод зарлагдаж байгаа нь мөн хүний эрхийг зөрчсөн үйлдэл, хуулиар хамгаалагдсан хүний эрхийг хамгаалах чиглэлд анхаарах хэрэгтэй байна" гэсэн юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: