Х.Тэмүүжин: Энэ Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн хоёр яагаад ингэж жүжиглээд байдаг юм

Х.Тэмүүжин: Энэ Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн хоёр яагаад ингэж жүжиглээд байдаг юм

Өчигдөр хуралдсан УИХ-ын чуулганы үеэр Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарын гишүүн Оюутолгой төслийн талаар ноцтой мэдэгдэл хийсэн юм.

Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ  "УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын ажлын хэсэг өдөр шөнөгүй ажилласан, шалгасан. Дүгнэлтээ гаргасан, УИХ-ын тогтоол шийдвэр гарч Засгийн газарт өгсөн. Оюутолгойн хөрөнгө оруулалт, өнөөдөр болж байгаа үйл явдал бол асар их баялагтай бага буурай орны төр засгийн удирдлагыг худалдан авах замаар тонон дээрэмддэг асуудлыг бодит жишээ болж байна. Өнөөдөр Оюутолгой үр ашиггүй, гол буруутан бол бид бүхэн юм шиг л ойлголттой байна. УИХ-ын архиваас яг Оюутолгойн гэрээг байгуулж байх үеийн протокол алга болсон. Өнгөрсөн жил бүтэн жил хайгаад олоогүй шүү" гэсэн юм. 

Гэтэл түүний дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Би гурав, дөрвөн жил Оюутолгойн гэрээг дэмжсэн, дэмжээгүйн баримтыг авах гээд чадаагүй. Энэ бол маш ноцтой асуудал шүү. Ер нь, УИХ эрүүл саруул байх ёстой шүү. Энд чинь олон түмний дуу хоолой байх ёстой юм. Хамтарч ярь гэж сонгогдсон биз дээ. Өнөөдөр харилцан ойлголцож, хуулиа алдаагүй гаргах ёстой. Улсынхаа эрх ашгийн төлөө л дуугарах ёстой юм" гэв.

Тэгвэл УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудастаа “Энэ Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн хоёр яагаад ингэж жүжиглээд байдаг юм бол. Оюутолгойн гэрээг УИХ-аар батлахад дэмжиж, хамгаалж байсан хүмүүс нь байж” хэмээгээд дараах баримтыг оруулжээ.




Өнөөдөр тахиа өдөр

59 минутын өмнө