Нэг шуудай шахмал түлшний үнийг 937 төгрөг болгов

Нэг шуудай шахмал түлшний үнийг 937 төгрөг болгов

Энэ сарын 2-ны өдөр Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний үнийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 50 хувь хямд үнээр худалдаалах шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр 75 хувиар бууруулахаар боллоо. Ингэснээр нэг шуудай шахмал түлшний үнэ 937 төгрөг болж байна. 

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "Өмнө нь 1 тонн шахмал түлш нь 150 мянган төгрөг байсан. Үүнийг 37500 төгрөг болгож бууруулж байна. Ингэснээр сайжруулсан түлш иргэдэд үнэгүй хүрч байна гэж ойлгож болно. Учир нь тэрхүү 37500 төгрөг нь уутны мөнгө юм"  гэлээ. 

Хөнгөлж байгаа үнийн зөрүүг ЭТТ компани гаргаж байгаа ба 50  хувь хувь бууруулахад 46 тэрбум төгрөг, одоо буюу 75 хувь бууруулахад 69 тэрбум төгрөгийг ЭТТ хариуцаж гаргаж байна" гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.