ТАНИЛЦ: Цахилгаан, дулааны төлбөрөөс ЧӨЛӨӨЛӨГДӨХГҮЙ ААН-үүд

ТАНИЛЦ: Цахилгаан, дулааны төлбөрөөс ЧӨЛӨӨЛӨГДӨХГҮЙ ААН-үүд

Дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар 2020 оны 12 дугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл есөн ААН-ээс бусад байгууллагын хэрэглээний эрчим хүч, дулаан, уур, усан хангамж, хогны төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргаснаа танилцууллаа. Тэгвэл дараах есөн ААН төлбөрөөс чөлөөлөгдөхгүй байна. Үүнд: 

  • Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд,
  • Уул уурхай олборлох, боловсруулах үйлдвэр,
  • Банк, Банк бус санхүүгийн байгууллага
  • Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч
  • Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох,
  • эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, 
  • Интернет үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч,
  • Согтууруулах ундаа тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Өнгөт металл, хар төмөрлөг, цементийн үйлдвэр ажиллуулж буй байгууллага
  • Бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид

Эдгээр байгууллага нь тодорхой хэмжээний ашигтай ажиллаж байгаа тул тэглэх шаардлагагүй гэж үзжээ.