Худалдан авах ажиллагааны газрын даргаар Н.Цэрэнбатыг томилох гэж байгаад ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ

Худалдан авах ажиллагааны газрын даргаар Н.Цэрэнбатыг томилох гэж байгаад ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ

Төрийн тендерийг будлиангүй зохион байгуулах үүрэгтэй “Худалдан авах ажиллагаа”-ны газрын даргаар 2019 оны хавар УИХ-ын гишүүн, одоогийн БОАЖ-ийн сайд Д.Сарангэрэлийн хүү Б.Улам-Өрнөхийг томилсон байдаг. 

Тэгвэл тус албан тушаалд 2020 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн, БОАЖ-ийн сайд асан Н.Цэрэнбатыг томилох талаар МАН, Засгийн газар дотор яригдаж байгаад сураг тасарсан юм.

Учир нь Н.Цэрэнбатыг АТГ-аас шалгаж байж болзошгүй тул, түүнийг тус албан тушаалд томилох гэж байснаа түр хойшлуулсан байх талтай юм.

2016-2020 оны хугацаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг хашиж байсан Н.Цэрэнбат 2020 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нартай нэг баг болж МАН-аас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө