Ц.Туваан: Ардчилсан нам Их хурлаа энэ сарын 18, 19-нд хийнэ

Ц.Туваан: Ардчилсан нам Их хурлаа энэ сарын 18, 19-нд хийнэ

Ардчилсан нам Их хурлаа энэ сарын 18,19-нд цахимаар хийхээр болжээ. Үүнээс өмнө Их хурлын дарга, тэргүүлэгч, редакц, тооллогын комиссыг батлах Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын 17-нд цахимаар хуралдуулах юм байна. 

Ардчилсан нам энэ удаагийн Их хурлаараа намын дүрмээ шинэчилж Дээд шүүхэд хүргүүлнэ. Намын шинэчилсэн дүрмийн дагуу намын даргаа сонгох юм. Одоогоор намын шинэчилсэн дүрмийн төслийг боловсруулж дууссан бөгөөд намын гишүүдэд тараагаад байгаа билээ. 

АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан энэ талаар "Өнгөрсөн сарын 16-нд АН-ын X Их хурал хуралдахаар товлогдоод байсан. Энэ үед дотоодод коронавирусийн халдвар алдсан учраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд сар гаруй хурлын үйл ажиллагаа хойшилсон байна. Өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт оруулж байгаа. Зэрэглэл буурч байгаа ч цаашдаа бид коронавирустэй амьдрах нь тодорхой болсон. Тиймээс АН-ын Их хурлыг цахимаар энэ сарын 18,19-нд хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Их хурлын дарга тэргүүлэгч, редакц тооллогын комиссыг ҮБХ-ын хуралдаанаар баталдаг. Энэ сарын 17-нд ҮБХ-ны хуралдаан мөн цахимаар болно” гэлээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө