МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон байна. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанд Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ.

Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт анхны хэлэлцүүлгийг нь хийх юм. Тус өөрчлөлттэй холбогдуулан АТГ-ын дэд дарга нь Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байх зохицуулалтыг хасах юм. Харин одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар АТГ-ын дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилдог бөгөөд Засгийн газрын гишүүний нэгэн адил бүрэн эрх, хангамж эдэлдэг байх зохицуулалттай. 

Гэхдээ МАН-ын бүлгийн зарим хуульч гишүүд тус хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа бөгөөд АТГ-ыг татан буулгах ажиллагаа эхэлж байгаа гэдгийг байнгын хорооны хуралдааны үеэр хэлж байсан юм.