Цахилгааны ачаалал нэмэгдэж байгаа тул тодорхойгүй хугацаанд хязгаарлалт хийнэ гэж мэдэгдэв

Цахилгааны ачаалал нэмэгдэж байгаа тул тодорхойгүй хугацаанд хязгаарлалт хийнэ гэж мэдэгдэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ирэх оны долдугаар сарын 01 ны өдрийг хүртэл айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан дулааны төлбөрийг чөлөөнө” гэж мэдэгдсэн. 

Харин түүнээс үүдэн иргэдийн цахилгааны хэрэглээ өсөж, цахилгаан халаагуур авна гэсэн зар нэмэгдсэн гэж зарим эх сурвалжууд мэдээлж буй. Тэгвэл Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит хувьцаат компаниуд “Өвлийн их ачааллын горимд хэрэглээ өсөж байгаатай холбоотойгоор чадлын дутагдал үүссэн үед тодорхойгүй хугацаагаар эрчим хүчийг хязгаарлана” гэж мэдэгдэж эхэлжээ. Иймд иргэдийг цахилгаанаа зөв зохистой хэрэглэхийг манай редакцын зүгээс хүсэж байна.