ЧД-ийн Ардчилсан намын залуус 100 гаруй өрхөд түлш, хоол хүнсний дэмжлэг үзүүлнэ

ЧД-ийн Ардчилсан намын залуус 100 гаруй өрхөд түлш, хоол хүнсний дэмжлэг үзүүлнэ

Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын залуусийн санаачилгаар "Дэм дэмэндээ" аяны ГУРАВ дахь шат өнөөдөр эхэлнэ. Аянаар цар тахлын хүнд цагт ахмад настан, Өрх толгойлсон эмэгтэйчүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эд материалын болон бусад дэмжлэг үзүүлэх аж. 

Тус аяны хүрээнд өнөөдөр нийт 100 гаруй өрхөд түлш болон хүнсний материал өгөх юм байна. Ингэхдээ хүнсний талонд орж чадаагүй айлуудад өгөх аж. Уг аян цаашид үргэлжлэх болоод үргэлж бэлэн хоол, хүнс тараах бус ажилд зуучлах зэрэг арга хэмжээг авна гэж тус аяныг зохион байгуулагчид хэлж байна. 

Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын залуус өмнөх хоёр аянаараа нийт 200 айлд түлш, хоолны материалын дэмжлэг үзүүлжээ.