Б.Пүрэвдорж: Тэтгэврийн хэмжээг цалингийн долоо биш таван жилийн дунджаар тогтоох ёстой

Б.Пүрэвдорж: Тэтгэврийн хэмжээг цалингийн долоо биш таван жилийн дунджаар тогтоох ёстой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй энэ хуулиар өндөр насны тэтгэврийн хэмжээг сүүлийн долоон жилийн дундаж цалингаар тогтоож байгааг таван жил болгон бууруулах төсөл санаачилжээ. Ингэснээр шинээр тогтоолгох тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр илүү байх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
 
Тэрээр өмнө нь Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалаа нөхөн төлөх хугацааг нэг жилээр сунгах хуулийн төслөө өргөн барьсан. Түүнчлэн иргэдийн аж, амьдралд бодит хэмнэлт гарахуйц 10 гаруй хуулийн төсөл санаачилж, өргөн барина гэдгээ мэдэгдээд байгаа юм.
 
ҮЗЭХ: