ТАНИЛЦ: Д.Сумъяабазар хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, оронд нь СХД-ийн МАН-ын гишүүдийг томилжээ

ТАНИЛЦ: Д.Сумъяабазар хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, оронд нь СХД-ийн МАН-ын гишүүдийг томилжээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгуульд МАН  үнэмлэхүй ялалт байгуулж, 34 суудал авснаар ирэх 4 жил Улаанбаатар хотыг удирдахаар болоод байна. Улмаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний албан тушаалаасаа татгалзаж, Улаанбаатар хотын захирагч болсон. 

Харин тэрээр томилогдсон даруйдаа Нийслэлийн ЗДТГ, болон харьяа газруудад халаа, сэлгээ хийсэн. Иймд МАН-ын дарга У.Хүрэлсүх хотын дарга Д.Сумъяабазарыг дуудаж “Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг Сонгинохайрханы намын хорооны ажилтнуудаар дүүргэлээ. Чухал албанд шагналын журмаар томилгоо хийлээ” хэмээн шүүмжилсэн байгаа юм. Тэгвэл түүний томилгооны мөрөөр бид дараах мэдээллийг бэлтгэлээ. 

-НИЙСЛЭЛИЙН ХАРЬЯА 15 АЛБАН ТУШААЛТНЫГ ЧӨЛӨӨЛЖ, ТЭДНИЙ ОРОНД СХД-ИЙН МАН-ЫН ХОРООНЫ ХАМААРАЛТАЙ ХҮМҮҮСИЙГ ТОМИЛЖЭЭ-

Арван нэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн нэг сар үргэлжилсэн хөл хорионы үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж “төрийн албанд халаа сэлгээ хийхгүй байхыг анхааруулж байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар энэ үеэр Нийслэлийн харьяа байгууллагын 15 албан тушаалтныг чөлөөлж тус албаны 9-д нь өөрийн болон Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн МАН-ын хорооны хамаарал бүхий хүмүүсийг томилсон байна. 

Тухайлбал, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захирал Г.Баттогтохыг чөлөөлж түүнийг оронд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын гишүүн Г.Баярсайханыг томилсон байна. Мөн Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын захирал Ш.Үнэнбатыг чөлөөлж, түүний оронд СХД-ын МАН-ын гишүүн, засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Баярааг томилсон бол, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын захирал Б.Бямбадоржыг чөлөөлж, түүний оронд СХД-ын МАН-аас НИТХ-ын төлөөлөгчөөр сая шинээр сонгогдсон Б.Мөнхцэцэгийг тус тус томилсон байна. Хүснэгтээс үзнэ үү!

Нийслэлийн харьяа байгууллагад хийгдсэн томилго ба хамаарал

-НИТХМАН-ААС НЭР ДЭВШИЖ СОНГОГДСОН 34 ТӨЛӨӨЛӨГЧИЙН 31 НЬ ТӨРИЙН ЯМАР НЭГ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДЖЭЭ-

НИТХ-д сонгогдсон МАН-ын 34 гишүүний 31 нь төлөөлөгч нь төрийн ямар нэг ажилд томилогдсон байна. Тухайлбал, Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдсон МАН-ын гишүүн Г.Гангамөрөн Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв ОНӨТҮГ захирлаар томилогдсон бол, тус дүүргээс сонгогдсон төлөөлөгч Ч.Мэндбаяр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын захирлаар томилогджээ. 

Харин Баянзүрх дүүргээс НИТХсонгогдсон МАН-ын гишүүн Ү.Оюунзул Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ-ын захирлаар томилогдсон байна.

Мөн Баянзүрх дүүргээс НИТХсонгогдсон МАН-ын гишүүн Б.Сүхбаатар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогджээ. Харин Ц.Төрхүү Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын захирлын албан тушаалд томилогдсон бол НИТХ-ын дарга асан Р.Дагва Нийслэлийн засаг даргын  ахлах зөвлөхөөр томилогдсон байна.  НИТХМАН-аас нэр дэвшиж, сонгогдсон төлөөлөгчдийн албан тушаалд томилогдсон байдал.  Хүснэгтээс үзнэ үү!

НИТХ-ын төлөөлөгчдийн улсад ажиллаж буй албан тушаалын байдал

НИТХ-ын төлөөлөгчдийн улсад ажиллаж буй албан тушаалын байдал

ТУС МЭДЭЭТЭЙ АГУУЛГА НЭГ, ӨМНӨХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ЛИНКЭЭС ҮЗНЭ ҮҮ!