ШУУД: Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудыг томилдог болох эсэх хуулийг хэлэлцэж байна

ШУУД: Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудыг томилдог болох эсэх хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Уг хуулиар Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг томилох эсэх асуудлыг шийдвэрлэх юм. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Ганболд нар өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.  

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. 

ШУУД ҮЗЭХ: