"Рио Тинто" Оюу толгойн далд уурхайн өргөтгөлийн ажилд 6,75 тэрбум ам.долларыг баталлаа

"Рио Тинто" Оюу толгойн далд уурхайн өргөтгөлийн ажилд 6,75 тэрбум ам.долларыг баталлаа

“Рио Тинто” компани болон Монгол Улсын Засгийн газар хооронд Оюу толгойн далд уурхайн өргөтгөлийн асуудлаар үл ойлголцол үүсээд байсан билээ. Тэгвэл өчигдөр/2020.12.16/ Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөөг нарийвчлан гаргаж дууссан талаар Рио Тинто мэдээлсэн байна.

Тус компани Оюу толгойн далд уурхай 2022 оны аравдугаар сараас тогтвортой үйлдвэрлэл явуулж эхлэх ба гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт өртгийг 6,75 тэрбум ам.доллар хэмээн тооцоолжээ.

Төслийг 2021 онд амжиж эхлүүлэхийн тулд манай улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд цаашид нягт хамтран ажиллаж, Засгийн газрын зөвшөөрөл, хөрөнгө оруулалт эрчим хүч гэсэн гурван чухал асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад байгаа юм. Гүний уурхайн ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг оргил цэгт нь хүргэснээр 2030 он гэхэд Оюу толгой дэлхийн дөрөв дэх  том зэсийн уурхай болох юм.