Шүүхийн хуулиар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авав

Шүүхийн хуулиар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авав

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр товлосон байв. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг уг хуулийн төслийг хэлэлцэхээс гурав хоногийн завсарлага хүссэнээр Баасан гараг хүртэл хойшлууллаа. 

АН-ын бүлгийн зүгээс Шүүхийн тухай хуулийн төслийг нягталж, судлах шаардлагатай тул ийнхүү завсарлага авч, хэлэлцэх хугацааг хойшлуулжээ.