Б.Бат-Эрдэнэ “худал мэдээлэлтэй” албан тоот үйлдэж УБТЗ-ийн үйлдвэрчний эвлэлд илгээжээ

Б.Бат-Эрдэнэ “худал мэдээлэлтэй” албан тоот үйлдэж УБТЗ-ийн үйлдвэрчний эвлэлд илгээжээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа “Төмөр зам тойрсон мафид хариуцлага, сахилга бат ярихаар Пунцаг мэтийн хууль сахиулагч байхдаа хятадуудаас хахууль авч баригдсан, ялтай байх хугацаа нь дуусаагүй байхдаа Цогоо мэтийн найзынхаа түлхээсээр төмөр замд дарга болсон авилгачид төмөр замчдын нэр барьж дайрахгүй ээ. Одоо болно” гэж бичсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм. 

Гэтэл Б.Энхбаярын илэрхийлсэн байр сууринд УБТЗ ХНН-ийн албаны дарга Ж.Пунцаг “Төмөр замчид руу дайрч давшлахыг хүлцээд тэвчиж чадахгүй. Май шүү, бид чи биш. 16 мянган салаавч шүү, чамд. Чамд төмөр замчид тэр коронагаас илүү хүчтэй гэдгийг мэдрүүлнэ шүү” гэсэн. Харин тухайн үед Ж.Пунцагийг зарим иргэд “олон нийтийн сүлжээнд танхайрахаа зогсоох”-ыг сануулж байсан юм. 

Тэгвэл Ж.Пунцагийн мэдээлэлтэй холбогдуулж УБТЗ ХНН-ийн Зорчигч тээврийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос УИХ-ын холбогдох байнгын хороонд Б.Энхбаяр нарын гишүүдэд хариуцлага тооцуулахаар гомдол гаргасан бололтой.

Гэтэл Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ  тус гомдолд нэр дурдагдсан УИХ-ын гишүүдтэй уулзаж, тайлбар аваагүй атлаа авсан мэтээр албан бичиг хөтөлж хариу мэдэгдэл хүргүүлжээ. Тус албан бичигт “УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргын хувьд нэр бүхий гишүүдтэй уулзаж, гишүүдэд ёс зүйн асуудлаар сануулга өгсөн болно” гэжээ. 

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн албан тоот

Иймд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ-ын гишүүдтэй уулзаачгүй, өөрийгөө “ЁС ЗҮЙ” гэж итгэн, УИХ-ын албан бланкыг ашиглан шүүхээр ял шийтгүүлсэн авлигач этгээдээс уучлал гуйсан Б.Бат-Эрдэнэ гишүүнээс даруй тайлбар авч, нэр бүхий хуулийн дарга нарын ах, дүү нарын мафи бүрдүүлсэн Төмөр замын мафид хариуг нь өгнө” гэж мэдэгдсэн байна. 




Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө