Улс бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй, хууль ёсны дарга тул Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, улмаар АН-ын тамгыг 9020120477 дугаараар Улсын бүртгэлд өчигдөр /2020.12.25/ шинэчлэн бүртгүүлсэн талаар бид мэдээлсэн.
Харин тэрээр “энэ сарын 18, 19 –ны өдрүүдэд зохион байгуулсан 10 дугаар их хурлын тэмдэглэл, шийдвэрийг зэргийг буцаан татах хүсэлт”-ийг Улсын Дээд шүүхэд гаргаж, АН-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны энэ оны долдугаар сарын 8 –ны өдрөөс энэ оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх бүх шийдвэр, гэрээ зэргийг хүчингүйд тооцсугай” гэх тушаал гаргасан байгаа юм.
Тэгвэл хотын дарга асан, АН-ын гишүүн Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудастаа “Намын дарга Эрдэнэтэй учраа олохгүй бол Ерөнхийлөгч Х.Баттулгын "концерт дуусах" аюултай. Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэвч ялагдаж болохгүй! Ухрах газаргүй,ард Ардчилал маань байгаа!” хэмээжээ.
Намын дарга Эрдэнэтэй учраа олохгүй бол Ерөнхийлөгч Х.Баттулгын "концерт дуусах" аюултай.Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэвч ялагдаж болохгүй! Ухрах газаргүй,ард Ардчилал маань байгаа!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) December 26, 2020