Монгол Улсын Шадар сайдын ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хатуу хөл хорионы зэрэглэлийг бууруулахаар болжээ.
"Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Одоо Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдах гэж байна. Энэ талаар өнөөдөр 19:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгөх юм.
Цаашид БЗД-ийн эмнэлэг /300 гаруй хүн халдвар авсан/ шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийнэ. Жишээ нь БГД-ийн 5 болон 6-р хорооны 8,000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байгаа. ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна гэж үзлээ" гэж ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Шадар сайдын ажлын хэсэг хуралдлаа. ЗГ-ын тогтоолын дагуу 1-р сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.
— Ganzorig (@GanzoTg) January 9, 2021
Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдах гэж байна.
19 цагаас олон нийтэд мэдээлэл өгнө. pic.twitter.com/qD4dJiwq50