Л.Цэдэвсүрэн: Сургалтын төлбөрийг дараагийн жилд шилжүүлэх журмыг батална

Л.Цэдэвсүрэн: Сургалтын төлбөрийг дараагийн жилд шилжүүлэх журмыг батална

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн танилцууллаа. 

Тэрбээр "Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Мөн Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгчдийг ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс 100 хувь олгодог байсныг ЭЕШ-ын босго оноог 450 болгон бууруулсан. 

Улсын 11 их сургуульд суралцаж байгаа, 2.8-иас дээш голчтой сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгоно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд Ковидын хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хуульд хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн тохиолдолд хүүхдүүдийн сургалтын төлбөр, хоолбогдох зардлыг дараагийн хичээлийн жилд шилжүүлэх, эсвэл хөнгөлөх асуудлыг журмаар зохицуулах үүрэг өгөгдсөн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ журмыг яаралтай батлах үүргийг надад өгсөн” гэлээ.

Мөн энэ үеэр Их, дээд сургуулийн захирлуууд мэдээлэл хийж сургалтын төлбөр хөнгөлөх, дараагийн улиралд шилжүүлсэн. Үүнд оюутны дотуур байрны төлбөр ч багтсан гэлээ.