Л.Оюун-Эрдэнийн танхим “дараагийн үе”-ээс бүрдэж, огцорсон сайд нарыг буцааж томилохгүй

Л.Оюун-Эрдэнийн танхим “дараагийн үе”-ээс бүрдэж, огцорсон сайд нарыг буцааж томилохгүй

МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд "Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал”-аа УИХ-д оруулж болзошгүй байна. 

-ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦРОВ-

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцрох үеэрээ “Би цэргийн хүн, офицер хүн. Дайны талбарт нэгнээ орхиж болдоггүй журамтай. Тиймээс энэ танхимыг анх байгуулахдаа элэг бүтэн хамт цаашаа ажиллана гэж төлөвлөж байсан. Харамсалтай нь ийм зүйл болж чадсангүй. Ерөнхий сайдын хувьд би энэ хариуцлагыг хүлээж байна” гэж мэдэгдсэн. Ингээд, Засгийн газрын тухай хуулийн 21.3 –д “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасны дагуу У.Хүрэлсүхийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод буй. 

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР “ШИНЭ ҮЕ”-ЭЭС БҮРДЭХ ҮҮ-

Тэгвэл түүний энэхүү мэдэгдлийг МАН-ын зарим гишүүд түүнд сануулж, Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт У.Хүрэлсүхийн танхимд ажилласан хуучин сайд нараас улиран томилохгүйгээр, “Шинэ үеээс бүрдсэн Засгийн газар” байгуулахыг МАН-ын гишүүд нь намынхаа удирдлагуудаасаа шаардаж эхэлсэн байна. Улмаар МАН-ын албан ёсны зарим цахим хуудаст “Next generation government” буюу Дараагийн/Шинэ үеийн засгийн газар гэх зурагт хуудсыг байршуулжээ. Тодруулбал, саяхан Засгийн газрын хуралдаанаар Үндэсний хөгжлийн газрын даргаар АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Дөлгөөнийг томилсон. Иймд улс төрийн нам харгалзахгүй боловсролтой залуусаар Л.Оюун-Эрдэнийн танхим бүрдэж магадгүй гэж МАН-ын зарим гишүүд үзэж байгаа бололтой. 

-СҮ.БАТБОЛДЫН ФРАКЦ Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ДЭМЖСЭН ҮҮ-

Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг тэргүүлэх нь тодорхой болоод байна. Харин түүнийг МАН-ын Удирдах зөвлөл болоод Бага хурлаар дэмжихэд Сү.Батболдын “МГИМО” фракц гол дэмжлэгийг үзүүлсэн байна. Тодруулбал, Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайдад тус фракцаас нэр дэвшүүлэх байсан ч, нэрийг нь татсан гэх мэдээлэл байна. Харин У.Хүрэлсүхийн танхимын сайд нараас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрчим хүчний сайд Б.Тавинбэх, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хууль зүйн сайд Х.Нямбаатар дахин Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж магадгүй гэх мэдээлэл байсан ч, тус тохирооноос буцаж буй бололтой.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар танхимд "хуучин сайд нар" багталгүй, "шинэ залуу үе"-ээс бүрдэх нь зөв үү?

Нийт: 49 саналтай




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө