УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн асуудлаар өлсгөлөн зарлаж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн асуудлаар өлсгөлөн зарлаж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн асуудлаар өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ. Түүний хувьд Засгийн газар Рио Тинтотой байгуулсан гэрээгээ цуцлах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа аж.

Тэрбээр "Өнөөдөр Монголын ард түмэн Оюу толгойгоо буцаагаад авах алтан боломж ирлээ. МАН Монголын РиоТинто нам болсон гэдгээ илчиллээ. МУ-ын Ерөнхий сайдуудыг Рио Тинто тавьдаг, халдаг, шахдаг болсон. Ингээд МАН-ын удирдлага дээр байгаа мафийн бүлэглэлүүд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа ОУ-ын шүүхэд Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлаж байна. Би энэ асуудлаар 16 жил явж байна" гэлээ.