Б.Пүрэвдорж: Л.Оюун-Эрдэнэ танхимын тэргүүн хийхэд эрх мэдэлгүй, туршлагагүй

Б.Пүрэвдорж: Л.Оюун-Эрдэнэ танхимын тэргүүн хийхэд эрх мэдэлгүй, туршлагагүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Танхимын тэргүүн хийхэд эрх мэдэлгүй, туршлагагүй. Өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхээ шиг том эрх мэдэлгүй. Танхимаараа огцорч байна гээд гараад явсан сайд нарыг дахин томилох хэрэггүй болов уу. Дургүй ламыг дарж байгаад сахил хүртээнэ гэдэг чинь өөрсдөө огцорсон сайд нарыг дахин томилох хэрэггүй болов уу. Тэдний оронд туршлагатай, мэдлэгтэй хүмүүстээ хариуцлага хүлээлгээрэй. Ингэхдээ УИХ-ын гишүүдээсээ сонгох хэрэгтэй" гэлээ. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө