ЧУУЛГАН: Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.                  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 
 
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү? Төмөр замын хөтөлбөр, Газрын тосны үйлдвэрийг цаашид үргэлжлүүлэх үү?Оюутолгой, Дубайн гэрээг зөв гольдрилд оруулах талаар шинэ Засгийн газар ямар байр суурь баримтлах вэ? Монголчууд эв эеийг хичээх түүхэн цаг үед ирээд байна. Энэ Засгийн газар байгалийн баялаг ард түмний өмч байх эсэхийг тодорхойлох гэж байна" гэж асуулаа. 
 

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ "Төмөр замыг үргэлжлүүлнэ. Миний хувьд өмнө нь хоёр удаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Тавантолгойн төмөр замын ажлыг яаравчлах шаардлагатай. Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана. Оюутолгойн хэлэлцээ амаргүй нөхцөлд байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах санал өгсөн" гэсэн юм. 

ҮЗЭХ: