Х.Баттулга: Өрх бүрд нэг сая төгрөг олгох асуудлыг ээлжит бус чуулган зарлаж, дахин хэлэлцүүлнэ

Х.Баттулга: Өрх бүрд нэг сая төгрөг олгох асуудлыг ээлжит бус чуулган зарлаж, дахин хэлэлцүүлнэ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганаар өөрийнх нь өргөн мэдүүлсэн өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг хэлэлцэлгүй хаах гэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд, уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулган зарлана гэлээ.

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан юм. Уг хоригийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэж хүлээн авах боломжгүй гэж үзсэн билээ.