ТАНИЛЦ: Л.Оюун-Эрдэнэ 244 сая төгрөгийн нэг орон сууц, 100 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ

ТАНИЛЦ: Л.Оюун-Эрдэнэ 244 сая төгрөгийн нэг орон сууц, 100 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ

УИХ-ын чуулганы өчигдрийн/2021.01.27/ хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон билээ. Тэрээр 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. 

Мөн 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын даргаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2015 онд хувийн орлого нь 178 сая, 2016 онд 313 сая, 2019 онд 233 сая төгрөг болж өссөн талаараа мэдүүлжээ. Түүний Авилгатай тэмцэх газар /АТГ/ мэдүүлсэн түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар “244 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, 100 сая төгрөгийн хадгаламж, 100 сая төгрөгөөр үнэлэх мал /үүний дунд хурдан удмын адуу тав байдаг/-тай” гэжээ. Мөн тэрбээр “Херо энтертайнмент” групп ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэжээ.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг нарийвчилбал:

  • Өөрийн орлого: 233,526,910 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 14,400,000 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 244,000,000 төгрөгийн нэг орон сууц,
  • Тээврийн хэрэгсэл: 28,000,000 төгрөгийн Toyota, Highlander- 1 автомашин,
  • Мал, аж ахуй: 100,460,000 төгрөгийн малтай /Хурдан удмын адуу-5, Адуу-17, Үхэр-69, Хонь-124, Ямаа-163/
  • Үнэт эдлэл: 60,500,000 төгрөг,
  • Хадгаламж: 100,630,140 төгрөг,
  • Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: "Херо энтертайнмент" групп ХХК 50 %, "Хүлэг контент" ХХК 100%
  • Эрх, патент, тусгай зөвшөөрөл: Эрх 2
  • Авлага: Байхгүй
  • Зээл: Байхгүй
  • Газар: Байхгүй



Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө