Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар сонгов

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар сонгов

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг өөрөө томилно гэж заасан байдаг. Үүний дагуу шинэ Засгийн газрыг байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан Сангийн сайдаар томилогдож байгаа билээ. Тиймээс Б.Жавхланг Төсвийн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлж, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг шинэ даргаар томилжээ.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байнгын хорооны дарга сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонх нь Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг дэмжжээ.