LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын САЙД НАРАА ТАНИЛЦУУЛАВ

2021-01-29 16:13

LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын САЙД НАРАА ТАНИЛЦУУЛАВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ УИХ-ын чуулганд танилцууллаа. Учир нь Үндсэн хуулийн 39.4 –д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заажээ.

ҮҮНД:

  • Шадар сайд С.Амарсайхан /УИХ-ын гишүүн/
  • ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж /ХЗДХ-ийн сайд асан/
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан  
  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр /дахин томилогдож байна/
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг /ГХЯ-ны дэд сайд/
  • Сангийн сайд Б.Жавхлан /УИХ-ын гишүүн/
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /дахин томилогдож байна/
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа /дахин томилогдож байна/
  • Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /дахин томилогдож байна/
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн/
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /дахин томилогдож байна/
  • Соёлын сайд Ч.Номин /HD Монгол телевизийн захирал/
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон /дахин томилогдож байна/
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан /дахин томилогдож байна/
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх /дахин томилогдож байна/
  • Эрүүл мэндийн сайд С.Энхболд /Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга/

2021-01-29 15:47

LIVE: Сайд нар тангараг өргөх УИХ-ын чуулган эхэллээ

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт нь дахин болон шинээр томилогдож буй сайд нараа танилцуулах хуваартай байна. 

 

2021-01-29 15:23

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын сайд нараа Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцуулна

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт нь дахин болон шинээр томилогдож буй сайд нараа танилцуулж, тангараг өргөх хуваарь гарсан байна. Мөн үүнийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулах ажээ.

2021-01-29 14:55

LIVE: УИХ-ын чуулганы хуралдаанаар сайд нар "Тангараг" өргөнө

Манай сурвалжлах баг Төрийн ордонд ажиллаж байна.