“Талцаж, хуваагдвал ХАТУУ хариуцлага хүлээлгэнэ” гэж эмнэлгийн дарга нарт хандаж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв

“Талцаж, хуваагдвал ХАТУУ хариуцлага хүлээлгэнэ” гэж эмнэлгийн дарга нарт хандаж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв

“Өргөө” амаржих газраас дөнгөж төрсөн нярай болоод нялх биетэй н.Мөнхцэцэг бүсгүйг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ “эрүүл мэндийн байгууллага хүнлэг бус хандсан” гэх шалтгаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон. 

Иймд Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг ажлаа авах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн очиж, дараах зүйлсийг анхааруулсан байна. 

Тэрээр “Сайдынхаа үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, шат шатандаа сайдын бодлого хэрэгждэггүй, газрын дарга нар өөр байр суурьтай байгаа ийм зүйл дуулддаг байсан. Хэрвээ сайдынхаа үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, өөр бодлого гаргаж, талцан хуваагдсан, ийм зүйл хийх юм бол хатуу хариуцлага энэ салбар дээр тооцно шүү гэдгийг хэлэх гэж өөрөө зориуд ирсэн юм. Танай салбар дээр гарсан ажлын алдаанаас болж бүхэл бүтэн Засгийн газар огцорсон гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Тийм учраас С.Энхболд сайдыгаа бүх талаар дэмжиж үүрэг хариуццлага өгсөн даруйд нь цаг алдалгүй биелүүлэх үүрэгтэй шүү. Зөвхөн яамныхан биш эрүүл мэндийн нийт салбарын ажилтан албан хаагчид, ялангуяа эмнэлгийн том удирдлагуудад би энэ үгийг хандаж хэлэхийг хүсэж байгаа юм” гэж мэдэгдэж, анхааруулсан байна. 

Сонирхуулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэхүү мэдэгдэл, дүрс бичлэг Засгийн газрын албан ёсны твиттер хаягаас төд удалгүй устсан юм. 

Эрүүл мэндийн сайдын ажил хүлээлцэх үеэр