Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хурал эхэллээ. Хурлаар "КОВИД19" халдварт цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаархи УОК-ын танилцуулга мэдээллийг сонсоно. Хуралдаанаас гаргасан шйидвэрийн талаар мэдээлэл хийх эсэхийг эргэн мэдэгдэх юм.
Тухайлбал, Энэ жилийн цагаан сар буюу Цагаагчин үхэр жилийн сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар гаргасан. Үүнтэй холбоотойгоор хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж магадгүй аж. Тодруулбал, Ирэх хоёрдугаар сарын 5-ны өдрөөс нийт 10 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох тухай төлөвлөж байгаа гэх албан бус мэдээлэл байна.