УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна

Улсын их хурлын намрын чуулган завсарласан даруйд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байгаа ажээ.

Тэрбээр өнөөдөр /2021.02.03/ цас зудын хүнд нөхцөлд өвөлжиж байгаа Баянхонгор аймгийн малчид, иргэдэд аж ахуйн нэгж, иргэдийн хандиваар цугласан 400 гаруй тонн малын тэжээл, хүнсний бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгчээ.

Өмнө нь Засгийн газар, УОК, ХХААХҮЯ-нд хүсэлт тавьж, 480 тн өвс, 450 тн тэжээлийг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр олгосон билээ. Тус аймагт нийтдээ 250 мянга гаруй мал хорогдоод байгаа аж. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар төрөлх нутгийнхаа 14 мянган өрхөд хүргэх 16 ачаа тээврийн машины цуваа бүхий 140 тонн гурил, 70 тонн цагаан будаа, 100 мянган ширхэг маск, 7 мянган ширхэг цайг тусламж болгон өгсөн байна.

УИХ-ын даргын олгосон дээрх хүнс тэжээлийн тусламжийг өнөөдрөөс сумдуудруу гаргахаар аймгийн Онцгой комиссоос төлөвлөжээ. Хүнс тэжээлийн тусламжийн дээжээс УИХ-ын дарга Баянхонгор сумын 30 иргэнд гардуулсанаар 2021 онд Баянхонгор аймагт хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцуулга, мэдээлэл авахаар аймгийн удирдлагуудтай уулзалт хийж байгаа аж.