LIVE: Улаанбаатарт энэ сарын 11-ээс эхлэн 12 хоног хөл, хорио тогтооно

LIVE: Улаанбаатарт энэ сарын 11-ээс эхлэн 12 хоног хөл, хорио тогтооно

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж нийслэл Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 11-23-ны 07.00 цаг хүртэл 12 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргажээ. Хөл хорио тогтоосон хугацаанд ажиллах шаардлагатай байгууллагын ажилтнууд QR кодоор замын хөдлөгөөнд оролцох юм.

УОК-аас гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оруулах бөгөөд Засгийн газраас эцэслэн шийдэх юм.  УОК-ын дарга С.Амарсайхан "Хөл хорионы үеэр халдварыг 3-4% бууруулна. Энэ үеэр 1 хаалга 1 шинжилгээ хийнэ. Өдөрт 42,000 шинжилгээ хийнэ. Нийтийн тээврийн автобус үйлчлэхгүй. Зайлшгүй ажиллах төрийн байгууллагын ажилтнуудад үйлчилнэ. Гэрээс гарахгүй байх зарчмыг хатуу баримтална. Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэр болон оршуулгын ажилд оролцох бол PCR шинжилгээ болон нотлох баримтуудыг шаардана.

Эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний үйлдвэр, худалдаа түгээлт, нөөцийн махны худалдаа, супермаркетууд ажиллана. Сайжруулсан түлшний цэгүүдийн үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмээ сахин хэвийн үргэлжилнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага ажиллана. Ингэхдээ гэр, ажил гэсэн маршрутаар л явна. Байгууллагууд QR кодоор бүртгэлээ заавал явуулна. Тусгаарлалтад байгаа иргэдийг технологийн дэвшил ашиглан хянана. Эрүүл мэндийн байгууллага, Хууль тогтоох дээд байгууллага болон нутгийн захиргааны удирдлагын байгууллагуудын ажилчдын 15%  ажиллана" гэв. Сар шинийн баярын үеэр ахмадуудаа эрсдэлд оруулахгүйн тулд цахимаар золгохыг уриалж байна гэж тэрбээр мөн энэ үеэр уриаллаа 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: