Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр, ЭМЯ-ны Я.Амаржаргал нар төрийн ажлаасаа чөлөөлөгдөх үү

2021-02-10 11:05

ЭМЯ-ны Дэд сайд Ш.Анхмаа өргөдлөө өгсөн бол ТНБД Я.Амаржаргалыг ажлаас нь чөлөөлнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөөр болж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа болон яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Амаржаргал нарыг чөлөөлөхөөр болсон байна.

Дэд сайд Ш.Анхмаагийн хувьд өөрөө өргөдлөө өгснийг шийдвэрлэнэ гэж буй бол Я.Амаржаргалыг чөлөөлж, орны хүнийг томилох юм байна. 

Түүнээс гадна Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогчийг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хурандаа Р.Чингисийг томилох аж. Дашрамд дурдахад, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр мөн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Түүний хувьд Элчин сайдаар томилогдож магадгүй учир  ажлаа өгөх бололтой. 

2021-02-04 07:45

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр, ЭМЯ-ны Я.Амаржаргал нар төрийн ажлаасаа чөлөөлөгдөх үү

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад долоо хоноогүй байна. Тус Засгийн газарт өмнөх Засгийн газраас есөн сайд дахин томилогдсон. Тиймээс тус есөн сайдын удирдаж буй яаманд халаа, сэлгээ хийгдэхгүй болов уу гэсэн таамаг олон нийтийн дунд бий. Харин шинээр найман сайд томилогдсон бөгөөд тэд л бужигнаан үүсгэх төлөвтэй байгаа юм. Тухайлбал, одоогоор хоёр яамны төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөхөөр бэлтгэж буй мэдээллийг эх сурвалж өгөв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыг албан тушаалаас нь чөлөөлөх аж. Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайханы дараа “Хоёрдугаар эмнэлэг”-ийн захирал асан С.Энхболд томилогдсон билээ. Мөн Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх бололтой. Түүнийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүү гэдгээр нь хүмүүс мэднэ. Түүний хувьд уг ажлаа өгөөд Элчин сайдаар томилогдохоор бэлтгэж байгаа аж.