Х.Баттулга, У.Хүрэлсүх нар НУУЦ уулзалт хийжээ

Х.Баттулга, У.Хүрэлсүх нар НУУЦ уулзалт хийжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар нууц уулзалт хийжээ. Уулзалтаар юу ярьсан нь тодорхойгүй ч, тэд эвлэрэх асуудлаар санал солилцсон гэх албан бус мэдээлэл МАН дотор яригдаж байна.

-Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ НАР НУУЦ УУЛЗАЛТААРАА ЭВЛЭРСЭН ҮҮ-

Хоёр долоо хоногийн өмнө "Өргөө" амаржих газарт амаржсан ээжээс коронавирус илэрч улмаар ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандсан үйлдлийг иргэд, олон нийт шүүмжлэн  Улсын онцгой комисс, Засгийн газрыг огцрохыг шаардан Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулсан. Үүний дараа   /2021.01.21/ У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлага хүлээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон билээ. 

Энэ үеэр У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ "Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн.  Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй зөвхөн сонгуулийн ажлынхаа бэлтгэлийг бодож, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ. Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье" гэж хэлсэн. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга түүний хариуд " Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй" гэж мэдэгдсэн. 

-У.ХҮРЭЛСҮХ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДНЫ ЗҮҮН ЖИГҮҮРИЙГ СОНГУУЛИЙН ШТАБ БОЛГОЖЭЭ-

Энэ мэдэгдлээс үүдэн Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын хагарал ил болж, маш гүн гүнзгий таарамжгүй харилцаатай боллоо гэх дүгнэлтэд хүрсэн. Тэгвэл тэд нууцаар уулзаж урьдын хэрүүлийг мартаж Ерөнхийлөгчийн сонгуульдаа "шударга өрсөлдье" гэдэгт санал нэгдсэн гэх мэдээлэл байна. 

Учир нь хэн, хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбицаа ил болгосон.

Тэгэхээр одоо улс орны эв нэгдлийг ханган эвтэй байж шударгаар өрсөлдөх хэрэгтэй гэж хэн, хэн нь ярьжээ. У.Хүрэлсүхийн хувьд МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордны Зүүн жигүүрийг сонгуулийн штаб болгон бэлтгэж Засгийн газрын хэрэг, эрхлэх газарт хамт ажиллаж байсан ажилчдаа авч очин аль хэдийн Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ оржээ. Харин Х.Баттулга С.Эрдэнээс АН-ын хүчин төгөлдөр тамгыг авахыг зорьж буй бөгөөд, ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулах юм.