АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал гэгчийг цагдаа, онцгой байдлын алба хаагчид тараажээ

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал гэгчийг цагдаа, онцгой байдлын алба хаагчид тараажээ

Улсын Онцгой комиссоос тогтоосон Онцгой дэглэмийг зөрчиж өчигдөр /2021.02.03/ 17:00 цагт АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурлыг Corporate Convention центрын event hall-д зарласан талаар бид мэдээлсэн.

Учир нь цар тахлын энэ үед хурал цуглаан битгий хэл “5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт”-ыг ч хориглоод байгаа юм.

Тэгвэл тус хурал ирцээ хүлээсээр, хүргэж чадалгүй нэлээдгүй оройтож, өчигдөр 19 цаг өнгөрч байхад эхэлсэн байна. Харин тус хурлын хэлэлцэх асуудал үргэлжилж байхад нь 21 цагт Цагдаа болон Онцгой байдлын алба хаагчид тус хурал болж газарт ирж, 21 цагаас хойш үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэж мэдэгдээд, тус хурлыг тараасан байна. Ингэснээр тус хурал ямар ч үр дүнд хүрч чадалгүй таржээ.




Өнөөдөр луу өдөр

58 минутын өмнө