“Бүдүүлэг, Доромж” үг хэлээд улс төрийг сайн хийнэ гэж Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар итгэчихсэн явна уу

“Бүдүүлэг, Доромж” үг хэлээд улс төрийг сайн хийнэ гэж Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар итгэчихсэн явна уу

УИХ-ын 2020 оны сонгуулиар Ардчилсан нам /АН/ парламентад 11 суудал авч, бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн. Харин УИХ дахь АН-ын бүлгийг ёстой л үлгэрийн баатрууд бүрдүүлж байна уу гэлтэй. 

Тухайлбал, бүлгийн дарга Д.Ганбат, гишүүд нь А.Адъяасүрэн, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Н.Ганибал, Ш.Адьшаа нарын үргэлж иргэдийн хэл аманд өртдөг хүмүүс багтаж байна. Товчхондоо, ийм л хүмүүс АН-ын гишүүдийнхээ “Үзэл санаа”-г УИХ-д болоод нийгэмд төлөөлж байна. Харин, тус намын бүлгийн Д.Ганбат, Б.Пүрэвдорж нарын гишүүдэд иргэд шүүмжлэлтэй хандах болж. Учир нь тэд байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “бодит биш зүйл ярьж, бүдүүлэг, доромж үг хэллэг, биеийн хэлэмж”-ийг үзүүлж байгаа нь олны шүүмжлэлд ийнхүү өртөх болжээ. 

Харин тэд “бүдүүлэг, доромж” үг хэллэгээрээ сайн улс төр хийж, нийгмийн дуу хоолой болж байна гээд итгэчихсэн явна уу гэлтэй. 

Жишээбэл, Засгийн газрын гишүүдийг танилцуулах УИХ-ын чуулганы үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Коронавирустэй тэмцэх яам гэж байгуулаад орж ирэх ёстой байсан юм. Ийм бүтэц хийгээд орж ирэх болов уу гэсэн та нар тэгсэнгүй” гэж мэдэгдсэн нь олны шүүмжлэлд өртөж, чуулганы индэр дээрээс асуудалд бодиттой хандсангүй гэх шүүмжлэлд өртөөд байна. Учир нь Дэлхий нийт цар тахалтай тэмцэж байгаа ч, аль ч улсад “Коронавирусийн яам” байгуулсан туршлага байхгүй байгаа юм. Харин АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж чуулганы танхимд баримтгүй зүйл ярьж, бусдыг гүтгэсэн гэх үндэслэлээр “7 хоногийн хугацаанд УИХ-ын чуулганы хуралд суух эрх”-ээ ч хасуулаад амжсан. Мөн тэрээр тус шийдвэрийг гаргасан УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы дэргэд очсон зэрэг нь чуулганы дэгийг ноцтой зөрчсөн гэж шүүмжлүүлсэн. 

Иргэд цаг хугацаа орон зайнаас үл хамаарч, мэдээллийг олон эх сурвалжаас авдаг болсон гэдгийг ухаарч, парламентын гишүүний хүний ёс зүй дээдэлж, асуудалд бодиттой хандахыг зарим иргэд тэднээс шаардах болжээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Д.Бат-Эрдэнэ нар асуудалд бодиттой хандаж, аливаа улс төрийн талцал, хуваагдалд оролцоод байдаггүй нь ирээдүй гурван жилд дээрх дөрвөн гишүүнээс л Ардчилсан намын үйл хэрэг зөв чигтээ харагдах болоод байна уу гэлтэй.