"Богд хан төмөр зам"-ын ТЭЗҮ-г хийх олон улсын тендерийг АХБ-аас зарлажээ  /ВИДЕО/

"Богд хан төмөр зам"-ын ТЭЗҮ-г хийх олон улсын тендерийг АХБ-аас зарлажээ /ВИДЕО/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө Богдхан төмөр замын трасс болон “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтай танилцав. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар төмөр замын бүтээн байгуулалт хийх явцад хамгийн их асуудал үүсэх магадлалтай зүйл нь газар чөлөөлөлт гэдгийг  Ерөнхий сайдад дуулгалаа.

Учир нь, Хөшигийн хөндийг тусгай хамгаалалтад авсны дараа ч газрын зөвшөөрөл олгосон зөрчлүүд гарсаар байгаа юм байна. Харин Ерөнхий сайд Төв аймгийг Дархан шиг хот болох ёстой гэдгийг хэлсэн юм.

Төмөр замын 369 дэх км-т байрлах Давааны зөрлөгт Богдхан төмөр замын трасс дайрч өнгөрөх юм байна. Богдхан төмөр замын трассаар төмөр замын бүх ачаа тээврийн 60 хувь дамжин өнгөрдөг. Уг төмөр замын ТЭЗҮ-г гаргахаар тендер зарласан, өртгийг 1.5 сая ам.доллароос 500 сая ам.доллар байна гэж урьдчилсан байдлаар тооцоолжээ.

Богдхан төмөр замын трасс ашиглалтад орсоноор Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тээвэрлэдэг төмрийн хүдэр зэрэг экспортын бараа, ОХУ-аас БНХАУ руу явдаг транзит ачаа тээвэр ч энэ трассаар явах юм байна.

Зам, тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар "Богдхан төмөр замын трасс нь Дарханы төмөр замын 361-ын гармаас салж, Эмээлт, Шувуун фабрик, Хөшигийн хөндий, Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур гараад Хангай зөрлөг, Багахангай өртөөнд хүрнэ. 361-ын гармаас салж, Хангай зөрлөг хүртэл 104 км. Харин тахир, тойруугаа янзлаад явахад 164 км зам болно. Энэ замд гурван том тунель бий. Уг замаар бүх транзит ачаа явна" гэлээ. 

Уг төмөр замын ТЭЗҮ-г гаргахаар Азийн хөгжлийн банк олон улсын тендер зарлаад байгаа бөгөөд өртөг 1.5 сая ам.доллар. 104 км төмөр байгуулах хөрөнгө оруулалтыг 860 болон 500 сая ам.доллар байна гэсэн хоёр тоо яригдаж байгааг “УБТЗ” ХНН-ээс мэдээлэв.

ҮЗЭХ: