УОК 17:00 цагаас мэдээлэл хийнэ

2021-02-09 17:17

УОК-ын хэвлэлийн хурал цуцлагдаж, хуралдаан үргэлжилж байна

УОК-ын хуралдаан үргэлжилж байна. Учир нь өнөөдрийн хуралдаанаар 02 дугаар сарын 11-ний 06:00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл нийслэл Улаанбаатар хотод тогтоож буй хатуу хөл хориотой холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байгаа юм. 

Мөн тус асуудлаар өнөөдөр 17.00 цагт УОК-оос мэдээлэл хийх тов зарлагдаад байсан ч цуцлагдаж, маргааш /2021.02.10/ болж хойшилсон байж магадгүй байна. Учир нь өнөөдрийн УОК-ын хуралдаан сунжрах төлөвтэй болжээ. 

 

2021-02-09 15:35

УОК 17:00 цагаас мэдээлэл хийнэ

УОК-ын шийдвэрийн дагуу 02 дугаар сарын 11-ний 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл  хугацаанд Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зарим хязгаарлалтын дэглэмүүд хуулийн дагуу үйлчилнэ. Ингэхдээ энэ сарын 11-16 ны өдрийг хүртэл хүнсний дэлгүүр болон, хүнсний түгээлтийг ажиллуулахгүй гэсэн мэдээлэл сошиалд цацагдаад байгаа. Тэгвэл энэ мэдээлэл үнэн эсэх, УОК хөл хориог хэрхэн зохион байгуулах талаар Төрийн ордонд 17:00 цагт мэдээлэл хийхээр болжээ.

Бид тус мэдээллийг шууд дамжуулах болно.