“Массмедиа” компанийн захирал асан А.Амундра МАН-д гишүүнээр элсчээ

“Массмедиа” компанийн захирал асан А.Амундра МАН-д гишүүнээр элсчээ

Монголын анхдагч цахим хэвлэлийн нэг news.mn-ийг үүсгэн санаачилж, Боловсрол,  Eagle, Movie box зэрэг телевизүүдээс бүрдсэн “Массмедиа” компанийг удирдаж, сэтгүүл зүйн салбарт 15 жил ажилласан А.Амундра МАН-д элсчээ.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн twitter хуудастаа “Хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын  шилдэг менежерүүдийн нэг А.Амундра намын шинэчлэл, “Алсын хараа 2050” хөтөлбөрийг дэмжиж, 100 жилийн ойн босгон дээр МАН-д элслээ. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэх чин сэтгэлтэй хэн бүхэнд МАН-ын үүд хаалга нээлттэй” гэжээ.




Өнөөдөр бич өдөр

21 минутын өмнө