Хөл хорионы талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийнэ

Хөл хорионы талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхлэн хуралдаж байна. Уг хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө танилцуулах ажээ. 

Өнөөдрийн хуралдаанаар хатуу, хөл хорио тогтоох арга хэмжээний талаар болон зарим албан тушаалтанг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

Өмнө нь Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд зөвшөөрөгдсөн 14 салбарыг тусгай горимд шилжүүлэх саналыг боловсруулсан. Тодруулбал, цар тахлын тархалтын эрчмийг бууруулах зорилгоор хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн 12 хоногийн турш Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын үеэр өрх бүрээс 18-аас дээш насны нэг иргэнээс шинжилгээ авах бөгөөд шинжилгээнд нийслэлийн 420 мянган өрхийг хамруулах юм. Үүнийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эцэслэн батална.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө